УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-08 11:07:22

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10:50 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг татаж авч байгаагаа мэдэгдсэн юм.

Ингэснээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт гэсэн 2 асуудал хэлэлцэхээр болж байна.

Одоо Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Учир нь чуулганы өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэж байгаад өндөрлөсөн юм.

Б.Туул

Связанные новости