Хүүхэд зодсон тогоочийг хорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-08 11:37:44

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч хүүхэд хооллохдоо зүй бус авир гарган  зоддог байсныг илчилсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг бичлэгийн мөрөөр болон иргэдийн гомдлоор цагдаагийн байгууллага холбогдогч эмэгтэйг шалгаж байна.

Ердөө хоолоо идэж чадахгүй байгаагийнх нь төлөө бухимдаж,  нэг ой ч хүрээгүй хүүхдийг зодож гэмтээсэн хэрэг өнгөрсөн онд гарч олны эгдүүцлийг хөдөлгөсөн. Бяцхан хүүг зодож гэмтээсэн Ж.Отгонтөгс гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн гадуур байцаан шалгаж  байсан аж. Тэгвэл түүнийг цагдан хорьсон байна. Гэм буруутай нь  тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм.

Ж.Батсайхан

 

 

Связанные новости