Колумб хамгийн аз жаргалтай орон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-08 12:35:06

БАКУ. /TASS/. Дүн шинжилгээний “Gallup International” компанийн явуулсан санал асуулгын дүнгээр, хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг Колумб улс тэргүүлсэн байна.

Санал асуулгад оролцсон колумбчуудын 85 хувь нь аз жаргалтай байна гэж хариулжээ. Колумб улсын дараа Фижи болон Саудын Араб орсон байна. Тус хоёр улсын иргэдийн 82 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.  Жагсаалтын дөрөвдүгээрт, 81 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн Азербайжан улс бичигдсэн байна. Харин тус улсын араас Вьетнам /80 хувь/, Аргентин болон Панама /79 хувь/ оржээ.

“Gallup”-ийн санал асуулгад нийтдээ дэлхийн 68 орны 66 мянга гаруй хүн оролцсон байна.

Д.Жаргал

Связанные новости