Өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх жил болгон зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 13:42:09

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр захирамж гаргаж 2016 оныг “Өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа.

Энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс жилийн турш сум даяар хэрэгжүүлэх ажлын  тусгай төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зохион байгуулсан  үйл ажиллагааны тайланг улирал бүрт дүгнэж хэлэлцэж байхаар тогтов.

Жилийн ажлын хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, шинэлэг ажил үйлчилгээ нэвтрүүлсэн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулах юм.

Өнгөрөгч жил Сайншанд сум “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлаж улс, аймагт зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанаас “Загсгал цай”, “Ингэний хоормог” зэрэг цөөнгүй бүтээлээр тэргүүн, тусгай байрт шалгарсан амжилт үзүүлсэн билээ.

Х.Эрдэнэбулган

Связанные новости