Такешкан боомтоос Ховдын Ярантын боомт хооронд олон улсын аялал жуулчлалын шугам нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-01-08 13:46:18

Энэ сарын 5-ны өдрөөс  Шиньжаны Алтайн бүсийн Такешкан боомтоос Монголын Ховд Ярантын  боомт чиглэлд  олон улсын жуулчлал тээврийн үйлчилгээ  албан ёсоор нээлээ хэмээн  China daily мэдээлжээ.

 Энэхүү олон улсын  аялал жуулчлалын шугам Такешкан боомтоос Булганы Ярантын  боомт хүртэл 62 км бөгөөд  нэг хүн 50  юаниар зорчих юм байна.  Хятадын  талаас “Zhongguo Tai  Yun” ачаа тээврийн компанийн салбар  компани энэ үйл ажиллагааг эрхлэн  өдөр бүр нэг машин явж байгаа аж. Боомтын улирлын шаардлагаар хуваарьт өөрчлөлт орж болох юм байна.

ШУӨЗО-ны  Такешкан боомт, Монголын баруун хойд 5 аймаг хооронд эдийн засаг худалдааны эргэлт   нэмэгдэж 2 талын иргэд харилцан зорчилтын  тоо 100 мянга даваад  байгаа юм.  Хоёр улсын иргэдийн харилцан зорчих  нөхцлийг хөнгөвчлөх,  аялал жуулчлалын цаг зардлыг хэмнэх зорилгоор ШУӨЗО-ны Зам тээврийг удирдах газар, Монголын Зам  тээврийн удирдах газрын салбар хооронд хийсэн хэлэлцээнийн дагуу  энэхүү  олон улсын аялал жуулчлалын шугам нээгджээ.

Бээжин хот.Д.Энхчимэг

Связанные новости