Түвшинширээ сум тэмээн сүрэг өсгөх бодлого барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 14:38:19

2015 оны жилийн эцсийн мал тооллогоор Түвшинширээ сумын мал сүрэг таван төрөл дээрээ өсчээ. Тэмээн сүргийн тоо өмнө онд 1221 байсан бол энэ жил арваар нэмэгдэж  1231 болсон байна. Сумын Засаг дарга мөрийн хөтөлбөртөө тэмээн сүргээ өсгөх бодлого тусгажээ.

Үүний хүрээнд үржлийн насны тэмээг зах зээлд борлуулахгүй байх тухай бодлогын барим бичгийг боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд хоёр жил дараалан тэмээн сүргийн тоо өсчээ.

Мөн жил бүрийн Шинийн 8-нд Тэмээний уралдааныг зохион байгуулдаг ажээ. Энэ жил зуун тором уралдуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэж сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг ярьж байв. Малчид өдөр тутмын ахуй амьдрал уналгандаа  тэмээ ашиглаж байна.

А.Нарантунгалаг

 

Связанные новости