Өмнөд Солонгостой залгаа хил дээр цэргийнхээ тоог нэмэгдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-08 14:47:02

ТОКИО. /RIA Novosti/. Пхеньян цөмийн туршилт явуулсны хариуд Сөүлийн эрх баригчид чанга яригчаар явуулдаг суртал ухуулгаа дахин сэргээхээр болсноо мэдэгдсэний дараа Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгостой залгаа хил дээр байрладаг тэргүүн анги нэгтгэлүүдийнхээ цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлжээ.

Ёнхап агентлагийн  мэдээлснээр, Өмнөд Солонгосын эрх баригчид ч мөн суртал ухуулга явуулдаг чанга яригчуудаа байрлуулсан газруудад байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлсэн байна.

Умард Солонгосын эрх баригчид устөрөгчийн бөмбөг анх удаа туршсанаа нэгдүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Связанные новости