НӨАТ-ын талон хэвлэж өгч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 16:15:25

Нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд хотод үйл ажиллагаа явуулдаг  “Номин” супер маркет, “Хур говь” ресторан, шатахуун түгээх станцууд, “Монос” эмийн сан  зэрэг байгууллагууд хэрэглэгчдийн авсан бараанд төлбөрийн баримт хэвлэж өгч байна.

Иргэд худалдан авсан барааныхаа баримтыг цахим сайтад шивж сар бүр сугалаанд оролцож болохоос гадна жилийн эцэст нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг буцааж авах боломжтой юм. Аймгийн Татварын хэлтсээс дээрх хуулийг хэрэгжүүлэх  үүднээс Ажлын хэсэг байгуулж аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл өгч, тэдэнд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг  тогтмол зохион байгуулж  буй.  Дорноговь аймгийн хэмжээнд НӨАТ-ын  урамшуулалд хамрагдах 1616   аж ахуй нэгж, мөн 16577  хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа аж.  

Харин хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийн нэг нь  бүх байгууллага, аж ахуй нэгжүүд кассын машинтай байх ёстой гэсэн шаардлага юм. Одоогоор кассын машиныг улсын хэмжээнд 16 аж ахуй нэгж худалдан борлуулж буй бөгөөд аж ахуй нэгжүүд кассын машин авах, тусгай программ суулгах тал дээр бэрхшээл үүсч буй талаар албаны  хүн хэллээ. 

Х.Эрдэнэбулган

Связанные новости