Зохиолчид Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-09 15:04:47

Монголын зохиолчдын эвлэл үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Уг өдрийг тохиолдуулан БСШУ-ны сайд Л.Гантөмөр 8 зохиолчид Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээв.

Яруу найрагч, зохиолч Ш.Бадарч “Үд дундын уянга” яруу найргийн шилмэл бүтээлийн түүвэр, М.Эрдэнэбат “Хүйтэн бороо” түүвэр, Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа” өгүүллэг, Д.Баянтунгалаг “Зэлүүд сарны галбир” яруу найргийн түүвэр Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртлээ. Мөн Л.Мягмарсүрэн “Тэнгэрийн нутаг” яруу найргийн түүвэр, Б.Батрэгзэдмаа “Хаалганы өмнө”, “Их хаадын санаа” бүтээл, МУСГЗ Ш.Гүрбазар “Шанзны хавар”, “Уянгын үнэн”, Д.Сумъяа “Монгол ногоон дарь эхийн тууж” бүтээлээрээ тус тус шалгарч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд боллоо.

Ч.Ариунболд

Связанные новости