167 км авто замд концесс олгох асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-11 10:00:45

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх тухай,  Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай буюу Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн хатуу хучилттай 167 км авто зам төсөл, Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр батлах тухай, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам зэрэг нийт 13 асуудал хэлэлцэх аж.

Мөн Засгийн газрын 2015 оны хуралдааны нэгдсэн мэдээллийн тухай, Эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнгийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслөөр холбогдох сайд нар танилцуулга хийх юм.

Б.Туул

Связанные новости