2016 оны мөрийн хөтөлбөрт дөрвөн асуудлыг тодотгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 10:15:10

64 зорилт 130 хэрэгжүүлэх арга хэмжээтэй баталсан 2016 оны Зуунмод хотын үндсэн чиглэлд дөрвөн асуудлыг голчлон хэрэгжүүлэхийг Засаг дарга Ж.Цэндсүрэнд үүрэг болгожээ.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн арвантавдугаар хуралдааны хоёрдугаар тогтоолын 2,1-т дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн биелэлтийг салбар тус бүрээр тодорхойлж, дотооддоо үйлдвэрлэгч компаниудыг дэмжих, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого боловсруулах, 2,2-т шилэн дансны хууль,орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажил үйлчилгээг олон нийтэд сурталчлах, хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлж,төрийн байгууллагын хаяг, сайтыг иргэдэд таниулж, шинэ тутамд мэдээ мэдээллээр хангахаар тусгажээ.

Харин 2,3-т стандартын шаардлага хангасан битүү зах барих ажлыг төлөвлөж эхлүүлэх, мөн  сум хөгжүүлэх сангийн төслийг тэргүүлэх чиглэлтэй уялдуулж, байнгын ажлын байр бий болгоход анхаарах, аж ахуйн нэгжийн хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэхэд шинэчлэлт хийхийг тус бүр даалгажээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости