Төрийн гэрэгэд нэр дэвшүүлэх баримтыг хүлээж авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-12 15:02:11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас жилд нэг удаа билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог. Уг шагналд нэр дэвшүүлэх бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ сарын 25-ны дотор хүлээн авахаар болжээ.

Нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилд тус шагналыг хүртээдэг.

Тус шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, ЗДТГ орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй.

Ерөнхийлөгч зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах аж.

Б.Туул

Связанные новости