Сүхбаатар аймагт чанаргүй зээлийн хэмжээ 1,3 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 15:35:19

2015 оны жилийн эцсээр Сүхбаатар аймгийн хэмжээнд чанаргүй зээл 1,3 хувьд хүрчээ. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 1 тэрбум орчим төгрөг болж байгаа. Энэ нь улсын дунджаас 3 дахин доогуур үзүүлэлттэй байгаа юм.

2015 оны 10 сард Сүхбаатар аймгийн хэмжээнд чанаргүй зээл 2 хувиас хэтрэх төлөвтэй байжээ. Тиймээс арилжааны банкууд оны эцэсрүү анхаарч ажилласаны үр дүнд нийт зээлийн хэмжээг 2016 оны 1 дүгээр  сарын 1-ний өдрийн байдлаар 1,3 хувь болгон бууруулж чадсан байна.  Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 1 тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Энэ нь улсын түвшингээс 3 дахин доогуур үзүүлэлттэй гарчээ.

Хаан банкны Сүхбаатар салбарын хувьд 59,1 төгрөгийн зээлийн багцтай. Үүнээс өнгөрсөн онд 50  тэрбум төгрөгийн зээлийг иргэдэд олгосон байна. Ер нь өмнөх жилүүдэд чанаргүй зээл 1 хувь хүрдэггүй байсан. Өөрөөр хэлбэл,  2014 онд 0,5 хувьтай байжээ. Тиймээс үүнийг мэргэжилтнүүд эдийн засаг хямарсантай холбон тайлбарлаж байгаа юм. 

А.Нарантунгалаг

 

Связанные новости