Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 15:37:24

Сүхбаатар аймгийн онцгой комисс хуралдаж сумдын өвөлжилтийн байдлын талаар ажлын хэсгийн тайланг хэлэлцэж тулгамдаж байгаа зарим асуудлыг шийджээ.

Ихэнх сумд өвс тэжээлийн дэмжлэг шаардлагатай байгаа тухай саналаа хэлж сумдад ажилласан ажлын хэсгийнхэнд танилцуулж байсан учраас онцгой комиссын хуралдаанаар энэ асуудлыг шийдэж сумдад өвс тэжээлийн дэмжлэг үнэгүй хүргэхээр болжээ. Сумдад өвс тэжээл хүргэх ажлыг аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очирт даалгалаа.  

Сумдын аюулгүй нөөцийг өвсөөр таслахгүй байх шийдвэр гарчээ. Мөн өвөлжилт хүндэрч байгаа сумдад  Дорнод аймгийн  гурилын үйлдвэрээс хямд үнээр гурил нийлүүлэх асуудлыг ярих чиглэлийг ХХААГ-ын даргад үүрэг болгожээ. Сургууль, цэцэрлэгүүд халаалт дулааны өртэй нүүрсний хангалт дутмаг байгаа тухай асуудлыг ч мөн онцгой комиссын хурлаар шийдэж Энгүүн тал ХХК-аас нүүрс татах ажлыг хийхээр болсон ажээ.  НИК петровис  шатахуун түгээх станц зээлээр шатахуун олгох асуудлыг хэвээр үлдээсэн байна. 

А.Нарантунгалаг

Связанные новости