Эдийн засгийн хэвшлээ зөв тодорхойлсон хууль хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2016-01-12 16:13:00

"Үндсэн хуулийн эдийн засгийн хөдөлгөөн"-өөс өнөөдөр Үндсэн хуулийн талаар мэдээлэл хийв.

Тус хөдөлгөөний тэргүүн Л.Алтангэрэл хэлэхдээ, “Үндсэн хуульд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хяналт тавих дээд байгууллага нь Үндсэн хуулийн цэц гэсэн заалттай хэдий ч ямар арга замаар хяналт тавих, эдийн засгийн замнал тодорхойгүй байснаас өнөөдөр үндсэн хууль муу болсон гэх шүүмжлэл гарсаар  байна. Эдийн засгийн хөгжлийн гурван замнал буюу хэвшил байдаг. Энэхүү хэвшлийг тодорхой болгож өгөөгүйгээс эдийн засаг ялангуяа өрхийн болон хувийн хэвшилд уналтын байдалд орлоо. Манай улс 25 жил чөлөөт эдийн засгийг хөгжүүлнэ гэсэн хэдий ч  хувийн хэвшлийн хязгаарлагдмал хуультай байснаас болж эдийн засаг сууриараа дээшлэхгүй байна. Тиймээс нийтийн, хувийн, өрхийн гэсэн хэвшлээс мал аж ахуй, газар тариаланд суурилсан өрхийн болон ардын аж ахуйтны өвөрмөц хууль гаргах хэрэгтэй. Өнөөдөр хувийн хязгаарлагдмал компанийн хуулиар төрийн болон хувь хүний, хувьцаат компанийн үйл ажиллагааг зохицуулж байгаа нь учир дутагдалтай. Манайх шиг компанийн хуулиар төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулдаг улс байхгүй. Төрийн компани ашиггүй ажиллаж, авлига авдаг нь хуультай холбоотой. Тиймээс эдийн засгийн хэвшлээ зөв тодорхойлсон хууль хэрэгтэй” гэв.
 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости