Зарим сум “ Цагаан зуд”-ын нөхцөлд шилжиж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 17:06:14

Хэнтий аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний төвөөс Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор батлагдсан “Ган, зудын байдалд үнэлгээ хийх журам”-ын дагуу үнэлэхэд Галшар сум говь цөлийн бүсэд хамаарч цасны нягт нь 0,30 гр/см3, зузаан 15-20 см байгаа нь “Цагаан зуд”-ын нөхцөл байдалтай болж байна.

Мөн Дархан, Бор-Өндөр, Баянмөнх, Баянхутаг, Дэлгэрхаан сум нь тал хээрийн бүсэд багтаж цасны дундаж нягт 0,06-0,25 гр/см3, цасны дундаж зузаан 15-22 см байгаа тул “Цагаанаар зудархуу” ангилалд тус тус багтаж байна хэмээн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын дарга Ж.Төрмөнх хэллээ.

Мөн Ус Цаг уур хүрээлэнгээс гаргасан хүйтний улирлын цаг агаарын төлөвөөр 12 сарын сүүлийн 10 хоног, 2016 оны 1-2 дугаар сард Хэнтий аймгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж, агаарын дунджаас хүйтэн байгаа тул нутгийн өмнөд  хэсгээр зудын эрчимшил нэмэгдэж “Цагаанаар зудархуу” нөхцөлд байгаа сумдууд “Цагаан зуд”-д шилжих Хэрлэнбаян-Улаан тосгон, Мөрөн сум “Цагаан зудархуу” нөхцөлд шилжиж болзошгүй байгааг анхаарууллаа.

О.Буянхишиг

Связанные новости