МАН-ыг гүтгэсэн асуудлаар Л.Эрхэмбаярт иргэний хэрэг үүсгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-12 17:23:12

МАН-аас АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсныг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэжээ.  

Тодруулбал МАН-аас "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд анх тараасан гүтгэлгийн мэдээлэлтэй нь холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг шүүхэд өгсөн. Уг нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн захирамжийн дагуу энэ сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн байна. 
МАН-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндэд халдсан гүтгэлэг болохыг тогтоолгож, МАН-ын нэр хүндийг сэргээх буюу МҮОНТ-ийн "Цагийн хүрд" хөтөлбөр болон түүний твиттер хуудсаар уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү" гэжээ. 

Н.Туяа

Связанные новости