Шинэ цэцэрлэг бяцхан хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 17:49:58

Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөв, долдугаар баг буюу төмөр замын хэсгийн айл өрхүүд хүүхдүүдээ сургах шинэ цэцэрлэгтэй боллоо.

Тус аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай 12 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 1 тэрбум,189 мянган төгрөгийн өртгөөр “ТОБЭМ” ХХК 2015 онд гүйцэтгэж ийнхүү шинэ оны эхээр ашиглалтад оруулав. Шинэ цэцэрлэг зургаан бүлэгтэй 25 ажилтантай бөгөөд  одоогоор 100 орчим хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулж буй.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Бямбацэцэгээс энэ талаар тодруулахад “Шинэ цэцэрлэг ашиглалтад орсон нь манай багийн  цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх юм. Цэцэрлэгт хүмүүжихээр 150 хүүхэд бүртгүүлснээс 100 орчим нь ангидаа орсон. Анги бүлгийн  зохион байгуулалтын хувьд биеийн тамирын  кабинетыг тусгайд нь тохижуулсан нь бусад цэцэрлэгүүдээс ялгарах онцлог болсон” гэлээ.

Х.Эрдэнэбулган

Связанные новости