Асад: Сирийн дайн Дамаск-Тегераны харилцааг бэхжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-13 09:29:30

ТЕГЕРАН. /TASS/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад Ираны Дотоод хэргийн сайд Абдолреза Рахмани Фазлитай уулзсаныхаа дараа Сирийн дайн Дамаск болон Тегеран хооронд найрсаг харилцаа бий болгож байна гэж мэдэгджээ.

Сирид одоо болж буй дайн Дамаск-Тегераны найрсаг харилцааг бэхжүүлж байна гэж тэрбээр мэдэгдсэнийг Ираны “IRNA” агентлаг мэдээлжээ.

Мөн тэрбээр, энэ дайн бие биенээ дэмжсэн ахан дүүс шиг ард түмнийг бий болгож байна гэж мэдэгдэн, Ираны Сирид үзүүлж буй дэмжлэгийг сайшаасан байна.

Д.Нямтулга

 

 

Связанные новости