Керри, Лавров нар тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-13 09:48:06

ВАШИНГТОН. /Anadolu/. "Нягт харилцаатай байж, ойрын хугацаанд уулзах боломжийг хайхаар" АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар даваа гарагт тохиролцсон тухай АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.

 

Сирийн улс төрийн үйл явц, “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцэл, Ойрхи Дорнодын бүс нутгийн асуудлууд, Украин, Умард Солонгосын цөмийн туршилт, АНУ-ОХУ-ын харилцаа зэрэг хэд хэдэн асуудлуудыг тэд хэлэлцсэн байна.

НҮБ-ын байгуулсан Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн 12 дугаар сард болсон хэлэлцээний үеэр Керри, Лавров нар хамгийн сүүлд уулзжээ. Олон улсын уг хэлэлцээний үеэр Сирид улс төрийн шинэчлэл хийх хуваарийг тохиролцжээ.

Тус бүлгийн дараагийн уулзалт энэ сарын 25-нд Женевт болно.

Д.Нямтулга

 

Связанные новости