“Сөрж болдоггүй тавилан”-гаар монгол ахуйг харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-13 10:06:55

Хөдөөгийн эгэл ахуйгаас сэдэвлэсэн “Сөрж болдоггүй тавилан” уран сайхны кино үзэгчдийн хүртээл боллоо.

МЗЭ-ийн шагналт Л.Гаваасүрэн киноны зохиолыг бичиж найруулжээ.

 Кино ганцхан гол дүртэй бөгөөд Дэмбээгийн дүрд СТА Х.Ганхуяг тоглосон байна. Мөн СТА Л.Доржням, Э.Идэрболд Л.Долгорсүрэн, И.Бямбацогт, Ц.Цэвэлмаа нар дүр бүтээжээ.

Ерөнхий зураглаач, эвлүүлэгчээр Д.Сайнбуян, хөгжмийн зохиолчоор УГЗ Д.Цэцэрлэг ажиллав. Киноны зураг авалтыг Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан, Дуут нуурын эрэгт хийжээ.

Киноны уран бүтээлчид нийслэл хот, машин, техникээс илүүтэй уул ус, байгалийн үзэсгэлэнт сайхныг харуулахыг зорьсон тухайгаа киноны нээлтийн үеэр хэлж байв. Мөн бидний аав, ээж хэрхэн учирч, хамтын амьдралаа зохиодог байсан тухай кинонд өгүүлэх аж.

Ж.Болор

Связанные новости