Энэ онд 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 12:15:13

Дорноговь аймаг 2016 онд 4.445.275 төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхээр төсөвтөө тусгалаа.  

Үүнээс ОНХС-ийн нэг тэрбум 702 сая төгрөгийн хөрөнгөөр найман ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн бол орон нутгийн төсвийн хоёр тэрбум 81 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 31 ажил хийхээр төсөвлөсөн аж.

Харин Замын сангийн 516 сая, 375 мянган төгрөгийн хөрөнгөөр зургаан ажил, Байгаль хамгаалан сангийн 115 сая төгрөгийн хөрөнгөөр дөрвөн ажлыг тус тус гүйцэтгэхээр төлөвлөв. Орон нутагт өрнүүлэх томоохон бүтээн байгуулалтын заримаас дурдвал Иххэт суманд спорт цогцолбор, Сайншанд сумын гэр хорооллын айл өрхийг цэвэр бохир усны системд холбох, цахилгаан дамжуулах агаарын шугам барих зэрэг ажил багтжээ. 

Х.Эрдэнэбулган

Связанные новости