Ц.Оюунгэрэл гишүүний туслах залруулга хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-13 13:12:52

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Төрийн сангийн зээлээр сураад төлбөрөө төлөөгүй хүүхдүүдийн дунд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн дүү байсан гэх мэдээлэлд гишүүний туслах залруулга хийв.  

Цахим сайтуудаар тараад байгаа "Төрийн сангийн зээл гэдэг нь улстөрчдийн хүүхдүүдэд зориулсан тэтгэлэг үү" гэх нийтлэлд "Тодруулбал 2013 оноос эхлэн олон нийтэд нээлттэй зарлаж буй төрийн сангийн зээлээр сураад, төлбөрөө улсад эргүүлэн төлөөгүй хүүхдүүдийн нэрсийг харахад,...УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Оюунбилэг...зэрэг нэлээд олон улстөрчдийн хүүхдүүдийн нэрс байна" гэж бичсэн байна. Харин үүнтэй холбогдуулаж гаргасан залруулгад "УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү нар дотор Ц.Оюунбилэг гэдэг нэртэй хүн байхгүй болно. Удаа дараа ташаа мэдээлэл тавьж байгаа сэтгүүлчид та бүхэн анхаарч залруулна уу" гэжээ.

Н.Туяа

Связанные новости