Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-14 11:20:55

Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган энэ сарын 18-нд Төрийн ордонд болно.

Чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд холбооны тэргүүнийг ч сонгох аж. Холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ажилладаг ч тэрбээр халаагаа өгөхөөр болжээ.

Холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Л.Нармандах, З.Нарантуяа, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшжээ.

Б.Туул

Связанные новости