13 сургууль 2000-3000 долларын санхүүжилт авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 12:52:33

Эх хэл, математик сэтгэлгээ, сургалтын чанар сайжруулах, хүүхдийг ардын аман зохиолоор хүмүүжүүлэх агуулга бүхий төсөл бичсэн Төв аймгийн 13 сургууль тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болов.

Дэлхийн банкны хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөлд шалгарсан сургууль тус бүр хамран сургалтынхаа тооноос хамаараад 2000-3000 долларын санхүүжилт авна.

200-аас доош хүүхэдтэй Баянжаргалан, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан сум 2000 доллар буюу 4 сая төгрөг, 200-аас дээш хүүхэдтэй Бүрэн, Заамар, Сүмбэр, Цээл, Эрдэнэ зэрэг 10 сургууль тус бүр 3000 доллар буюу 6 сая төгрөгийн тэтгэлэг авахаар болсон байна. Эхний ээлжинд санхүүжилтийн 80 хувь, дараагийн ээлжинд 20 хувийг олгох аж.

Тус аймаг ерөнхий боловсролын 30 сургуультайгаас 13 нь дээрх төсөлд хамрагдсан бол үлдсэн 17 нь ирэх сарын дундуур зарлах төслийн  хоёрдугаар шатанд оролцохоор бэлтгэл базааж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Связанные новости