“Цодгор хүү” тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 13:27:16

Дорноговь аймгийн ХГБХХ-ээс өсвөрийн шатарчдын “Цодгор хүү”  тэмцээнийг  энэ  оны нэгдүгээр сарын 09-нд Сайншанд хотын Хүүхдийн ордонд  зохион байгууллаа.

Тус тэмцээнд Сайншанд сумын I, II, III, IV, V, сургууль болон  I,IV, VIII, IX цэцэрлэг, Замын-Үүд, Хөвсгөл, Хатанбулаг, Иххэт сумын нийт 87  өсвөрийн шатарчин  таван нас хүртэлх,  долоон нас хүртэлх, 8-9, 10-11 насны ангилалд тус тус өрсөлдөв. Эрэгтэй дөрвөөс таван насны ангилалд  Замын-Үүд сумын П.Нямбаяр, охидын ангилалд Сайншанд сумын наймдугаар цэцэрлэгийн Л.Оюут  нар тэргүүн байрт шалгарсан бол эрэгтэй зургаагаас долоон насны ангилалд Сайншанд сумын наймдугаар цэцэрлэгийн Б.Пүрэвсүрэн, охидын төрөлд Сайншанд сумын II сургуулийн Д.Нарангуа тус тус тэргүүлэв.

Харин эрэгтэйчүүдийн наймаас есөн насны ангилалд Сайншанд сумын V сургуулийн Б.Жавхлан, охидын төрөлд Сайншанд сумын I сургуулийн Д.Уранмарал нар тэргүүн байрт шалгарсан бол эрэгтэй 10-11 насны ангилалд Сайншанд сумын II  сургуулийн Н.Хүсэлбаяр, охидын ангилалд Сайншанд сумын II сургуулийн М.Гэрэлтуяа нар тэргүүн байрт шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Дээрх ангилал тус бүрт тэргүүн байрт шалгарсан найман хүүхэд “Цодгор хүү” улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Х.Эрдэнэбулган

Связанные новости