Сурагчдын амралт хойшиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 13:32:45

2015-2016 оны хичээлийн жилийн 2-р улирлын амралтын хуваарьт аймгийн Засаг даргын захирамжаар өөрчлөлт орлоо.

Энэ нь тус аймгийн ихэнх нутгаар цас ихтэй, ихэнх сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй учраас малчид иргэдийн хүсэлтийн дагуу сурагчдын амралтыг ийн хойшлуулж, сар шинийн баярын үеэр урт хугацааны амралт олгохоор шийдвэрлэсэн байна. Харин бага ангийн сурагчдын хувьд яамны Сайдын шинэчилсэн хуваарийн дагуу 1-р сарын 19-нөөс 2-р сарын 9-нийг хүртэл, дунд болон ахлах ангийн хувьд энэ сарын 26-с 2-р сарын 9-нийг хүртэл амрах хуваарьтай байсан юм.

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 10000 гаруй хүүхэд ЕБС-д суралцаж  байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар бага, дунд, ахлах ангиуд бүгд цагаан сараар амраад 2-р сарын 15-наас хичээллэхээр зохицуулсан байна.

            Өмнөговь  аймаг С.Сумьяа

Связанные новости