Хятадын оргон зугтсан авлигач түшмэл бууж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-14 15:30:22

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын эрх баригчдын хамгийн их эрэн сурвалжилж байгаа оргон зугтсан 100  авлигач түшмэлийн нэг болох Чэнь Изюнь сайн дураараа эх орондоо буцаж, авлигатай тэмцэх “Тэнгэрийн сүлжээ” кампанит ажлын хүрээнд эрх баригчдад бууж өгсөн тухай тус улсын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурджээ. Тэрбээр 2013 оноос хойш Их Британид нуугджээ.

Хилийн чанад руу зугтсан авлигач түшмэдийг болон ХКН-ын гишүүдийг барих “Тэнгэрийн сүлжээ” нэртэй кампанит ажлыг Хятадад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн байна. Тус улсын эрх баригчид авлигын хэрэгт сэжиглэгдэж буй хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа 100 хүний жагсаалтыг Интерполд өгчээ.

1970 онд төрсөн, ХКН-ын гишүүн байснаас гадна, төрийн мэдлийн “China Mobile” корпорацийн ажилтан байсан Чэнь Изюань нь мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Связанные новости