"Увертюра" хамтлаг мюзиклээр бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-14 16:30:53

Монгол поп опера "Увертюра" хамтлаг сонсогч фенүүддээ ээлжит бэлгээ задлах гэж байна. 

Энэ удаад тус хамтлагийн залуус өөрсдийн мөрөөдөл болох "Надад үлдсэн найз" мюзикл тоглохоор бэлтгэлээ базаажээ.

Mюзиклын зохиолыг “Милл” кино компанийн зохиолч Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар МУСТА Ц.Баясгалан, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн-Өлзий ажиллаж, дууны үгийг МУСТА Л.Таванбаяр бичсэн байна.

Гол дүрд тус хамтлагийнхнаас гадна Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцох юм.

Тоглолт энэ сарын 22, 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа болно. 

Ж.Болор

Связанные новости