Ажил хайгчид өсч, ажлын байрны зуучлал буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-14 21:48:58

2015 оны жилийн эцсийн байдлаар ажил хөдөлмөр хайж 750  гаруй иргэн аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэнийг урьд онтой харьцуулахад 240 шахам хүнээр өссөн байна. Харин ажил хайж бүртгүүлсэн 536 иргэнийг ажлын байранд зуучилсан  нь урьд оныхоос 324- өөр буурчээ.

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 254 ажилгүй иргэн ногдож байхад  Гурвансайхан,Баянжаргалан, Говь-Угтаал, Эрдэнэдалай суманд 326- 515 байгаа нь аймгийн дундажаас  дээгүүрт тооцогдож байна.

Ажлын байранд зуучлуулан ажилд орсон иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 35.4 хувь нь боловсруулах аж үйлдвэр, 25.4 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажлын байртай болжээ.

Ажил идэвхитэй хайгч иргэдийн  49 хувь нь эмэгтэйчүүд байна.

Дундговь Т. Отгонтуяа

Связанные новости