“Иргэдийн саналыг хүлээн авах дэвтэр” багуудаар аялаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 08:40:08

Хэнтий аймгийн ИТХ-ын Иргэдийн өргөдөл гомдол, Иргэний танхимын хорооноос "Иргэдийн саналыг хүлээн авах дэвтэр"-ийг аймгийн төвийн 6 багуудад аялуулж эхлүүлэхээр багийн засаг дарга нарт хүлээлгэн өглөө. 

Тус дэвтэр багийн айл өрхүүд, аж ахуйн нэгж албан байгууллагуудаар аялах бөгөөд иргэн та өөрийн хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлаа бичиж үлдээх боломжтой юм. 
Энэхүү дэвтэрийг ирэх  сарын 01 хүртэл аялуулж иргэдийн ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг нэгтгэж эрэмбэлээд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна ирсэн саналуудыг аймаг орон нутгийн бодлого шийдвэрт тусган ажиллах аж.  Энэ нь шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог сайжруулж буй нэг хэлбэр хэмээн албаныхан хэллээ.

Мөн санал авах дэвтэрт “Хариу” авах шаардлагатай хүсэлт, гомдол бичих бол өөрийн утасны дугаараа заавал үлдээх бөгөөд хүсэлтийн хариуг ирэх сарын 20-ны дотор хариу мэдэгдэх аж.

О.Буянхишиг

 

 

Связанные новости