Улаан бурхан өвчнөөр өвчлөгсөдийн тоо нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 08:43:47

Баян-Өлгий аймагт улаан бурхан болон вирусын халдварт бусад өвчнөөр өвчлөгсөдийн тоо нэмэгдсээр байна. Улаан бурханаар хүүхдүүд их өвдөж, хоёр нь хүндэрч эндсэн бол одоо сүүлийн үед хориос дээш насны хүмүүс энэ өвчний халдвар авч байгаа гэнэ.

-Улаан бурханаар өвчлөгсөдийг эмчлэхэд зориулагдсан тодорхой эм тариа байхгүй, амин дэм өгч сайн арчлан хамгаалах хэрэгтэй бөгөөд хүндэрсэн нөхцөлд л антибиотик хэрэглэж болдог. Эмзэг хэсгийнхний хүүхдүүд голдуу өвдөж байна. Урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулах, хооллуулах, орчиныг нь цэвэр байлгах, хүн бүр гараа байнга угаах хэрэгтэй. Манайд эмэгтэйчүүдийн бөөрний дутагдал нэлээд байна. Энэ байдлын улмаас гурван нялхас эндээд удаагүй. Гэр бүлийн төлөвлөлт сайн хийхийг хэвшүүлмээр байна. Мөн гучаас дээш насны эмэгтэйчүүдэд умайн хавдарын шинжилгээг гурав дахь жилдээ үнэ төлбөргүй хийж байгаа тул энэхүү шинжилгээнд дээр дурдсан насны эмэгтэйчүүд бүгдээрээ хамрагдахыг анхааруулж байна гэж «Шипагер» эмнэлгийн их эмч Б.Анаргүл ярьж байна.         

                                                                         Ш.Айзаря

 

Связанные новости