ЭМД-ын тухай хуулийн шинэчлэлээр багийн Засаг дарга нар сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 08:52:41

НДЕГ, Өмнөговь аймгийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр багийн Засаг дарга нарт мэргэшүүлэх сургалт явууллаа. Тус сургалт улсын хэмжээнд явагдах бөгөөд Өмнөговиос эхлэн зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой юм.

Засаг захиргааны хамгийн бага нэгж, ард иргэдэд хамгийн ойр ажилладаг багийн Засаг дарга нарт сургалтыг явуулснаар ард иргэд ЭМД-ын хуулийн шинэчлэл өөрчлөлт, давуу тал ололтыг ойлгож авах, даатгал төлсөний ач холбогдлыг таньж мэдэх өргөн бололцоотой болох ажээ. Хэдийгээр иргэд ЭМД-ын шимтгэлээ өндөр төлөх болсон гэдгээс зайлсхийж байгаа ч үнэн зөв мэдээллийг авсан тохиолдолд эргээд тухайн иргэнд ямар нэг эрсдэл, хүндрэл гарахгүй гэдгийг сургалтын үеэр хэлж байна.

Шинэчилсэн хуулиар шимтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн бөгөөд ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэд, малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувьтай тэнцэх буюу 46080 төгрөгийг, харин оюутан хүүхдүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх буюу 23040 төгрөгийг жилдээ төлөхөөр болсон. Энэ нь сарын 1920 төгрөг ба жил, улирлаар бус сараар нь бодоод үзвэл харьцангуй бага шимтгэл гэдгийг албаны хүн онцолж байна. Үүнээс гадна Монгол Улсад нэлээд түгээмэл болж буй хавдрын өвчлөлөөр тухайн гэр бүлийн 1 гишүүн өвдлөө гэхэд маш их зардал гардаг. Тэгвэл хорт хавдрын өвчлөлийн үеийн хими туяа эмчилгээний зардлууд, мөн хөнгөвчлөх эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас олгож эхэлж байна. Түүнчлэн улсын эмнэлэгт хэвтсэн тохиолдолд 260-840000 төгрөгийг ЭМДС-аас нөхөн олгох юм. Харин рашаан сувилалд сувилуулсан тохиолдолд 110000 төг, уламжлалтын эмнэлэгт хэвтсэн тохиолдолд 117000 төгрөгний зардлыг ЭМД олгож байна. Мөн эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлж байгаа бөгөөд 18000 төгрөг хүртэл 1 удаа эмийг хөнгөлж өгнө. Үүний дотор 134 нэр төрлийн эмүүд багтаж байгаа юм.

            Өмнөговь  аймаг С.Сумьяа

Связанные новости