Халдварт өвчин ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-15 09:45:44

Эрүүл мэндийн газрын 2015 оны жилийн эцсийн статистик мэдээгээр Дундговь аймагт эхийн эндэгдэл гараагүй, харин 1- 5 хүртэлх насны хүүхдийн 3, нялхсын 7 эндэгдэл бүртгэгдсэн байна. Үүнийг урьд оныхтой харьцуулахад нялхсын эндэгдэл 9 тохиолдлоор буурсан бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл адил хэмжээнд байжээ.

1-5 насны хүүхэд эндсэн гурван тохиолдол нь өвчний улмаас болон ослоос шалтгаалсан бөгөөд Хулд, Говь- Угтаал, Луус суманд бүртгэгдсэн байна.

Хүн амын нас баралтын хувь 260 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас баралтад хорт хавдар, осол гэмтлийн шалтгаан зонхилон нөлөөлсөн хэвээр байна. Мөн амиа хорлосон 11 тохиолдол бүртгэгджээ.

Халдварт өвчний хувьд 512 тохиолдол бүртгэгдсэнийг урьд онтой харьцуулахад 172 тохиолдлоор өсч, үүнийг дагаад 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 115,6 болж  нэмэгдсэн байна.

2012 онд халдварт өвчний 430 тохиолдол бүртгэгдэж байсан нь хоёр жил дараалан буурч 340 – д хүрээд байсан бол 2015 онд огцом өсч 2012 оныхоос өндөр гарчээ. Халдварт өвчний дотор амьсгалын замын халдвар, бэлгийн замаар дамжих халдвар хамгийн өндөр хувийг эзэлсэн байна.

Т. Отгонтуяа

Связанные новости