Бадминтончид Улсын аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-15 11:38:33

Бадминтоны спорт сонирхогчдын  Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 20-22-нд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн “А” зааланд зохион байгуулна.

Тав дахь жилдээ зохион явуулж байгаа уг тэмцээн нь агаарын теннисний спортыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, энэ спортоор хичээллэгчдийн чансааг тогтоох, тэдний ур чадварыг дээшлүүлж олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор хөгжүүлж байна.

Тэмцээн анхан шат, сонирхогчийн гэсэн хоёр ангиллаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрөлд аваргыг болон шилдгүүдийг тодруулах юм.

Д.Өлзий

Связанные новости