Машины эд анги хулгайлж байхад нь барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-15 11:48:29

Шөнийн цагаар автомашины эд анги хулгайлдаг бүлэг залуусыг цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчилсан байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шөнийн эргүүл гүйцэтгэж байх үед тус дүүргийн 8, 13 хорооны гадна байсан иргэн А, Д, С нарын эзэмшлийн машиныг бүлэглэн тонож байсан залуусыг илрүүлжээ. Энэ гэмт хэргийг 24-29 насны Ч, М, Э нар бүлэглэн үйлдэж байв. Тэднийг холбогдох шалгалтын албанд хүлээлгэн өгч, өөр бусад үйлдлийг нь нарийвчлан шалгаж байна.

Ж.Батсайхан

Связанные новости