“Миний Увс” аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 16:08:22

2015 онд Увсчууд "Миний Увс" аянд нэгдэж, түүхт 90 жилийн ойгоороо тохижилт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг өрнүүлсэн. Тэгвэл энэ онд тус аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж, Аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилтод тусгасан байна.

"Миний Увс" аян өнгөрсөн онд иргэдийг хамтарч ажиллаж, амьдрах орчноо тохижуулахыг уриалж байсан бол энэ онд иргэд хамтран хийсэн ажлаа ариглан хамгаалах, орц, гудамжаараа санаа нэгдэн ажиллах, орон нутгаас хэрэгжүүлж буй бодлогын ажлуудыг дэмжихэд иргэдийн оролцоог хангахад чиглэж байгаа аж. Тус аяны хүрээнд аймгийн Засаг дарга Улаангом сумын 11-р багийн 1-9-р гудамжны иргэдтэй уулзалт хийж, халуун дотно яриа өрнүүлсэн байна.

Иргэдийн зүгээс аймгийн удирдлагууд айл өрхүүдэд ирж ажлаа тайлагнаж байгаад талархсанаа илэрхийлээд иргэд бид болохгүй, бүтэхгүй зүйлийг ам уралдан шүүмжилдэг шигээ сайн сайхан ажлыг дэмжиж, хамтран ажиллах цаг болсон хэмээжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Связанные новости