Аймгийн удирдлагууд суманд очиж хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:38:34

Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн шинэ оны гурав дахь хуралдаан өнгөрсөн баасан гарагт Малчин суманд болсон байна.

Хуралдаанаар Малчин сумын цаг үеийн асуудал, Улсын тэргүүний сум шалгаруулах болзол, Оны тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг тодруулах, бүтэн өнчин хүүхдэд олгох "Хөх толбот" хадгаламжийн журмыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Малчин сумын хувьд цас их орсон тул хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймээс сумдад үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр өгч буй өвс тэжээл дээр нэмж 20 тонн өвс, 20 тонн тэжээл олгох, малчдад хүргэх тээврийн зардалд дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Тус сумын нутагт газрын тосны хайгуулын ажил хийж байгаа "Гладвилл Увс Петролум" компанийн орон нутагт өгөх 10 мянган ам. долларыг малчдад өвс тэжээл олгоход зориулахаар болжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

 

Связанные новости