Нэгдүгээр сарын 19-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн УЕПГ-т болно.
09.00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нийгмийн салбарын инновацийг дэмжиж, чанарын удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагаа Сувилахуйн сургуулийн эрдмийн өргөөнд болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төв аймагт орон нутгийн хэрэгцээнд авсан газарт зөвшөөрөлгүй алт олборлож хууль зөрчиж байгаа ноцтой баримтыг дэлгэж “Авдарбаян” компаниас мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-аас мэдээлэл хийнэ.
14.00 цагт БЗД, 14-р хороо, Өгөөмөр захын баруун талын "Ахмадын орон сууцны хороолол"-ын хойно гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "Зургаан талт" ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлт үйл ажиллагаа болно.
14.30 цагт Монголд анх удаа NBA стандартаар байгуулсан спорт заалны нээлт МУИС-ийн хичээлийн 4-р байрнд болно.