Цэцийн гишүүний тэтгэврийн насыг 65-аар тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-19 10:19:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Цэцийн тухай хуулинд өөрчлөлт тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэх үед яагаад ирц хүрэхээ байсан гээд санал хураалт явуулаагүй юм бэ. Ямар учраас батлах саналыг хойшлуулж өнөөдөр хурааж байгаа юм бэ" гэсэн асуудлыг тодруулахад УИХ-ын дарга З.Энхболд, "Ерөнхий сайдын мэдээллийн дараа кноп дарах хэмжээний ирцгүй байсан. Тиймээс хэлэлцүүлгийг зогсоосон" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах эсэхээр санал хураалт явуулахад олонх дэмжив. Ингэснээр цэцийн гишүүд 65 насандаа тэтгэвэрт гардаг болж байна.

Б.Туул

 

Связанные новости