НӨАТ-ын сугалаагаар 1044 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-19 10:23:08

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ТЕГ-аас анхны сугалааг энэ сарын 17-нд зохион байгуулав.

Анхны сугалаанаас нийт 1044 азтан тодорчээ. Энэ удаагийн сугалаанаас супер азтан буюу 100 сая төгрөгийн эзэн тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 500 мянган төгрөгийг 9 хүн хожжээ. 89 хүн 100 мянган хүн хожсон бол 946 хүн 20 мянган төгрөг сугалсан байна.

Энэ удаагийн сугалаагаар супер азтан тодроогүй учраас дараагийн сугалаагаар 150 сая төгрөгийн хонжвортой сугалаа зохион байгуулна. Энэ онд багтан зохион байгуулах 17 сугалаанд супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр 950 сая төгрөгийн хонжвортой сугалаа зохион байгуулна гэдгийг ТЕГ-аас мэдээллээ.

Ч.Ариунболд

Связанные новости