Хар алтат баг найман мянгат малчинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 10:40:23

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат баг нь 184 өрхийн 789 хүн ам, 47.7 мянган мал сүрэгтэй байна. 2013 онд багийн төвийг гэрэл цахилгаантай болгосноор оршин суугчид нь орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах болжээ.

Өнгөрсөн жил багийн нутаг дэвсгэр дээрх хур хогийг “Хотгор шанага” компанийн тусламжтайгаар дарж устгасан байна. Мөн багийн төвийн ойр орчмын шавар шавхайтай 3.2 км замыг засч янзлан, олон жил ашиглагдахгүй байсан хуучин худгийг нөхөн сэргээснээр малчид цэвэр усны эх үүсврээр гачигдах явдалгүй болсон аж.

Энэ жил тус багаас шинээр 3 мянгат малчин төрж, нийтдээ 8 мянгат малчинтай болоод байна.

Хар алтат багийн Засаг даргаар Ш.Энхтайван, ИНХ-ын даргаар Ц.Батбаяр ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Связанные новости