Налайхын уурхайд нэг иргэн шороонд даруулж амь алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-19 14:57:01

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн М-ын бичил уурхайд 36 настай иргэн О шороонд даруулсан аж. Шороонд дарагдсан иргэнийг уурхайн ажилчид өөрсдөө гарган авч эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ.  

Энэ хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ч бичил уурхайд гарсан  нуранги юунаас үүссэн болохыг мэргэжлийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавьжээ. Хүсэлтийн дагуу Онцгой байдлын газраас уурхайн цооног руу орж үзлэг шалгалт хийхэд 50 метрийн гүнд шорооны нуралт болсныг илрүүлсэн байна.

Ж.Батсайхан

Связанные новости