Аймгийн цанын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 15:56:47

 Увс аймгийн Цанын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд Малчин суманд болж өнгөрлөө.

Тэмцээнд Малчин, Зүүнговь, Өндөрхангай, Баруунтуруун сумдын 48 тамирчин 4 насны ангилалаар 23 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний 1-р байрыг Я.Мөнхдулам дасгалжуулагчтай Малчин сумын баг тамирчид, 2-р байрыг Д.Идэрхүү дасгалжуулагчтай Зүүнговь сумын баг тамирчид, 3-р байрыг Т.Баттогтох дасгалжуулагчтай Өндөрхангай сумын баг тамирчид эзэлсэн юм.

Тэмцээний зай тус бүрт эхний байранд шалгарсан тамирчид баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Шигшээ багийн дасгалжуулагчаар Малчин сумын биеийн тамирын багш Я.Мөнхдулам томилогдсон юм.    

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости