Монголд анх удаа консервны лааз үйлдвэрлэж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-19 17:05:22

МОСКВА. /corpomir/. Монголын томоохон хотуудын нэг болох Дархан хотын “Монгол лааз үйлдвэр” нимгэн төмөр лааз үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани 0.2-5 мянган грамм хүртэл багтаамжтай, нимгэн төмөр лааз үйлдвэрлэх аж.

Монголын хүнсний үйлдвэрлэгчид урьд нь гадаадад үйлдвэрлэсэн консервны лааз худалдан авахад жил бүр 6 сая орчим доллар зарцуулдаг байсан тухай мэдээлж байна. “Монгол лааз үйлдвэр” байгуулагдсанаар тус улс гадаадын үйлдвэрлэгчдээс нимгэн төмөр лааз худалдан авахаа больжээ.

Д.Жаргал

 

Связанные новости