Хэнтий аймгийн 9 сургууль 50 орчим сая төгрөгийн тэтгэлэг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 17:16:42

Дэлхийн банкны зээлийн тусламжаар БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэл төслийн “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эхний шатны шалгаруулалтад Хэнтий аймгийн Ерөнхий Боловсролын 9 сургууль 3000 долларын тэтгэлэгийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс “Батламж” гардан авлаа.

Тус тэтгэлэгт  Батширээт, Баянхутаг, Өлзийт, Норовлин, Галшар, Жаргалтхаан, Баянмөнх, Гурванбаян, Бэрх сумын дунд сургуулиуд нийт 50 орчим сая төгрөгийн төслийн санал дэмжигдэв.

Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн II шатыг энэ оны  нэгдүгээр сарын 11-ээс эхлэн зарласан бөгөөд тэтгэлэгт хамрагдаагүй бусад бүх төрийн өмчийн 435 ЕБС II шатанд хамрагдах боломжтойг албаныхан хэллээ.

Мөн Боловсрол, соёлын газар, хэлтсүүд сургуулийн захирал, сургуулийн зөвлөлийн дарга нарт зориулсан төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх сургалтаа ирэх сарын 01-ний дотор орон нутагтаа зохион байгуулж гуравдугаар  сарын 01 дотор БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газарт хүргүүлэх аж.

О.Буянхишиг

Связанные новости