Найман сургуулийг нисэх загварын тоног төхөөрөмжөөр хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 08:35:11

Авьяас хөтөлбөрийн хүрээнд  ирээдүйн сайн инженерийг бэлтгэх зорилгоор Баянхонгор аймгийн 8 сургуулийг Нисэх загвар зохион бүтээхэд шаардлагатай онгоцны хөдөлгүүр, сургалтын онгоцны загвараар хангажээ.

Sinus dochi компаниас нийлүүлсэн тус тоног төхөөрөмжийг нийт 3 сая төгрөгөөр худалдан авсан байна. Үүний үр дүнд төвийн 2, хөдөөгийн 6 сургуульд нисэх загварын клуб дугуйлан сургалт явуулж эхэлсэн бөгөөд уралдаан тэмцээнд амжилт үзүүлээд эхэлжээ.

Тодруулбал, Хөтөлбөрийн хүрээнд Нисэх загварын дугуйланд хамрагдаж байгаа суралцагчид нисэх загварын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртээд байгаа аж.

Б.Мөнхзул

 

Связанные новости