Өвөрхангай аймагт өрх айлын тоо 260-аар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 16:17:54

Өвөрхангай аймагт 2015 оны эцсийн байдлаар 33275 өрх байгаа нь өмнөх оноос 260 өрхөөр нэмэгдсэн байна.

Нийт өрхийн 24.6 хувь нь аймгийн төвд, 31.0 хувь нь сумын төвд, 44.4 хувь нь хөдөөд байгаа юм. Нийт өрхийн 7.6 хувь нь 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, 248 буюу 0.8 хувь нь ихэр хүүхэдтэй аж.

Түүнчлэн аймгийн хэмжээнд өнчин хүүхдийн тоо 1822 байгаа ба 129 хүүхэд бүтэн өнчин, 1693 хүүхэд нь хагас өнчин байна. Өрх толгойлсон эмэгтэй 3397 байгаа нь өмнөх оноос 470-аар буурсан бол аймгийн хэмжээнд 3879 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа нь өмнөх оноос 136 хүнээр нэмэгджээ.

2015 онд  535 гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж, 73 гэр бүл гэрлэлтээ цуцалж, 63 хүүхэд үрчлэгдсэн байна.

Б.Батчимэг

Связанные новости