Ипотекийн зээлийн хүү өөрчлөгдвөл өмнөх зээлдэгчид шилжих боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-20 17:35:12

Ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 хувь болгож бууруулбал өмнөх зээлдэгчид шилжиж болох эсэх талаар иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа. 

Энэ талаар ХХАНХ-ын сайд С.Эрдэнээс тодруулахад "Засгийн газрын түвшинд ипотекийн зээлийн хүүг 5 хувьд хүргэж буулгах боломжтой гэж ярьсан. Өмнө нь зээл авсан иргэд ч тодорхой холбогдох баримт бүрдүүлснээр 5 хувь руу шилжиж болно гэж үзэж байгаа. Нарийн зохицуулалтыг Сангийн яамнаас хийнэ" гэж хариуллаа. 

Мөн ипотекийн зээл нь хамгийн үр ашигтай, хэрэгжилт сайтай хөтөлбөр учир Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн тодорхой хувийг энэ салбарт оруулахаар ярьж байгаа гэлээ. Харин цаашид баталгаатай, эргэлт сайтай, ашигтай гэж үзвэл бусад хөрөнгө оруулалтад энэ сангаас мөнгө оруулж болно гэв.

Н.Туяа 

 

Связанные новости