Р.Амаржаргал гишүүн УИХ-ын даргад албан бичиг хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-20 18:10:38

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөөс нэрээ татаж авах хүсэлтээ Р.Амаржаргал гишүүн УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тус албан бичигтээ "Ерөнхий сайдыг огцруулах саналаас нэрээ татаж авах болсноо холбогдох гишүүдэд  2015 оны сүүлээр мэдэгдэж байсан. Гэвч нэр бүхий гишүүд албан бичиг өргөн барихдаа миний нэрийг оролцуулан өргөн барьсан байна. Иймд миний нэрийг Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичигт гарын үсэг зурсан гишүүдээс албан ёсоор хасаж өгнө үү" гэсэн байна. Тэрбээр уг албан бичгийг өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлжээ. 

Н.Туяа

 

Связанные новости